Дэлхийн хамгийн ер бусын музейнvvд хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн ер бусын музейнvvд хаана байдаг вэ?

Эдгээр музейн vзмэрvvдийн зарим нь хvмvvсийн гайхлыг тєрvvлдэг бол зарим нь аймшигт сэтгэгдэл vлдээнэ. Харин зарим нь ер бусын инээд баяслыг бэлэглэдэг аж.

Олон улсын жорлонгийн музей

/Энэтхэг, Шинэ Дели/
Энэхvv музейд МЭЄ 3000 оноос эхлэн єнєєдрийг хvртэлх хvн тєрєлхтний хэрэг¬лэж ирсэн жорлонгийн цуглуулга бий.

Муу бvтээлийн vзэсгэлэн

/АНУ, Бостон/
Скотт Уилсон музейн vндэслэгч бєгєєд єнєєг хvртэл тэргvvлж буй. Эдvгээ музейн vзмэр 400-д хvрсэн ч талбайн хомсдолоос шалтгаалж тэдгээрээс нэгэн зэрэг зєвхєн 40-ийг нь хvмvvст vзvvлдэг.

Анагаах ухааны тvvхийн музей

/АНУ, Филадельф, Мюттера/
Эмч нарыг бэлтгэдэг коллежид байрла¬даг уг музей нь анагаах ухааны нэн эртний тоног тєхєєрємж, биологийн vзмэрийн цуглуулгаараа алдартай. Энд хvний бие эрхтэний бvхий л зvйлийг дэлгэн харуулсан дэлхийд ховорхон vзмэрvvд бий. Тухайл¬бал, хvний 12.5 см урт гэдэс байдаг.

Винчестерийн нууцлаг байшин

/АНУ, Калифорни, Сан-Хосе/
Винтов буу зохион бvтээгчийн охин Сара Винчестер эцгээсээ олон сая ам.дол¬ларын хєрєнгє євлєж авчээ. Энэхvv аварга харш нь 160 тасалгаа, 40 унтлагын єрєєтэй.

Сэтгэцийн эмч Глорагийн музей

/АНУ, Муссури муж, Сент-Джозеф/
Энэ музейд сэтгэцийн євчний 400 жилийн тvvхийг илтгэсэн баримтат vзмэрvvд бий. Мєн цусаа ханах хутга болон євчтєнvvдийн ходоодноос авсан 1500 гаруй зvйлийг vзмэр болгон тавьжээ.

Секс музей

Дэлхийн гурван хотод ийм музей бий. Нидерландын Амстердам, Францын Парис, Исландын Хусавик сонин хачин vзмэрvvдээрээ алдартай. Парисын “Эротик музей”-д орчин vеийн эротик урлагийн эд зvйлvvд тавигдсан байхаас гадна янхны тvvх хvртэл бий. Харин Амстердамын “Venustempel”-д сексийн сэдэв бvхий уран зураг, уран баримал, гар бичмэл, бичлэг, ашиг тустай зvйлvvдийг дэлгэн тавьсан байдаг. Исландын музей 195 тєрлийн цуглуулгатай.

Дундад зууны vеийн эрvv шvvлтийн хэрэгслийн музей

/Чех, Прага/
Уг музейг зоригсод дундад зууны vеийн эрvv шvvлтийн 60 гол хэрэгслийг чухам ямар зориулалтаар ашиглаж байсныг сийрvvлсэн тайлбар сэлттэй танилцахад 45 минут шаардагддаг.
Ардын эмчилгээ
Хар домын судар

Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа. ¯ðãýæëýë
Хүний биологийн цаг
Эрvvл цовоо амьдарахад хамгийн чухал зvйл бол бeх гэгч тухтай унтаж амрах явдал юм. Энэ амралт цаг бvрт eeр eeр байдаг ба хvний гэсэн тэр цаг бvрт дасан ажиллах бeгeeд eeрийн гэсэн зохицуулга дор ажилладаг. vvнийг биологийн цаг гэдэг байна.

01.00 Бvх нойрсох vе eнгeрч амархан сэрж eвчин мэдрэх нь илvvтэй болно.

02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй.Энэ vед унтахгvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юм уу, сvv уу.

03.00 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хvрч судасны лугшилт амьсгаа удааширна.

04.00 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.

05.00 Бeeр ажиллахгvй, нойр хeнгeн зуvдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.

06.00 Даралт ихсэн зvрхний цохилт тvргэсч, судасны лугшилт олширно.

07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хучтэй болно. Нян устгах чадвартай.

08.00 Гvйцэт амарч бие хорт бодисоос бvрэн чeлeeлeгдсeн байна. Энэ vед архи ууж болохгvй. Уувал элэгний ачаалал ихэснэ.

09.00 Сэтгэхvйн идэвх сайжирч eвчин мэдрэх нь багасна. Зvрх сайн ажиллана.

10.00 ажиллах чадвар сайжирна. Иймд нэнэ цагийг vр бvтээлтэй ашигла.

11.00 зvрх сэтгэхvй зохцон хэвийн сайн ажиллана.

12.00 бvх хvчийг дайчлах vе. Энэ цагт бvv хоолло. Нэг цагийн дараа хооллох хэрэгтэй.

13.00 Элэг амарч байна. Глюкоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч ядарна. Тvр амар.

14.00 Биеийн хvч тамир суларна.

15.00 Ажиллах чадвар сайжирна. Vнэрлэх, амтлах мэдрэхvй гоц сайн.

16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь eвчний шинж биш.

17.00 Хeдeлмeрийн бvтээмж eндeр.

18.00 биеийн eвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.

19.00 Даралт ихэсч сэтгэхvйн тонги байдал алдагдана. Толгой амархан eвдeнe. Харшлын eвчтэй хунд хамгийн муу цаг.

20.00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.

21.00 Цээжлэх зvйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.

22.00 Цусны цагаан бeeм олширно. Биеийн халуун буурна.

23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн тeлжих чанар vргэлжилнэ.

24.00 Бие тeдийгvй тархи амрахад бэлтгэгэдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зvйл ойд тогтохгvй
Түүх соёл
Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол  газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм.  Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна. Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ.

Өнөөгийн монгол улсын нутгаас олж илрүүлэн судалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын доод үед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.

Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитны үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна. Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. 2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан.
(Нийт: 4)

...